Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо нь хөдөлмөрийн эрүүл ахуйчид, хөдөлмөрийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих, нийтлэг эрх ашгийг хамгаалах замаар Монгол улсын хөдөлмөрийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой ашгийн бус байгууллага юм.
Хүн хөдөлмөрийн идэвхтэй насныхаа гуравны нэгийг ажил хөдөлмөр эрхлэхэд зориулдаг. Ажлын байранд эрүүл, аюулгүй орчныг бий болгосноор эрүүл, идэвхтэй, бүтээмжтэй ажиллах хүчинтэй байх, хүчирхэг эдийг засгийн үндэс суурь болдог. Ажлын байранд эрүүл орчныг бий болгох нөр их ажлын тэргүүн эгнээнд хөдөлмөрийн эрүүл ахуйчид ажилладаг. Ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, ажлын эрүүл орчныг бүрдүүлэхийн тулд хөдөлмөрийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн мэргэжил, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн ур чадварыг нь хөгжүүлэх нь зайлшгүй чухал юм.
Монгол улсад ХАБЭА-н салбарт тулгамдаж буй асуудлууд болох стандартын шинэчлэл, хөдөлмөрийн эрүүл ахуйчдыг чадваржуулах, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн эрүүл ахуйн хэмжилт үнэлгээний аргачлалыг нэвтрүүлэх, шинэ залуу үеийнхэндээ дэмжлэг үзүүлэхэд бид анхааран ажилладаг.