card

Үндэсний итгэмжлэлийн төвөөс MNS ISO/IEC 17020, 17025 стандартаар итгэмжлэгдсэн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагууд

Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй Үндэсний итгэмжлэлийн төвөөс MNS ISO/IEC 17020, 17025 cтандартаар итгэмжлэгдсэн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагуудын мэдээлэлтэй танилцана уу.

 

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд ажилтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ажлын байрны хүчин зүйлсийг хэмжиж үнэлэх, улмаар тэднийг эрүүл мэндийг ажил хөдөлмөртэй холбоотой өвчлөлөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой мэргэжлийн үнэлгээ юм. 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31.1-д заасан шаардлагыг хангаж, Үндэсний итгэмжлэлийн төвөөс ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхээр итгэмжлэгдсэн техникийн хяналтын байгууллагууд

Байгууллагын нэр Итгэмжлэл Харилцах утасны дугаар, имэйл Вебсайт / FB page Холбооны гишүүнчлэл

"Хэлт инспекшин" ХХК

("Хэлт энд Сэфти Солушинс" ХХК-ийн охин компани)
Итгэмжлэл харах

MNS ISO/IEC 17020
MNS ISO/IEC 17025

7577-9922
[email protected]

  https://hss.mn/
  https://www.hss.mn

Даблью Эйч Эй ХХК
Итгэмжлэл харах

MNS ISO/IEC 17020*

7000-1087
[email protected]
[email protected]

  http://wha.mn/
  https://wha.mn

Гишүүн бус

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв

Итгэмжлэл харах

MNS ISO/IEC 17020*

70124949

 

  http://habemt.gov.mn/
   http://habemt.gov.mn/

 

Гишүүн бус

Эв их глюк ХХК

https://www.mnas.gov.mn/accredited/718

MNS ISO/IEC 17020*

80082567

Мэдээлэл байхгүй

 

Түмэн тэрэм ХХК
Итгэмжлэл харах

MNS ISO/IEC 17020*

99952305

Мэдээлэл байхгүй

Гишүүн бус

Хэлт сэфти энд фрий воркплэйсэс ХХК
Итгэмжлэл харах

MNS ISO/IEC 17020*

85118728
[email protected]

Мэдээлэл байхгүй

Мөнх чандмань хүрд ХХК
Итгэмжлэл харах

MNS ISO/IEC 17020*

99606735
[email protected]

Мэдээлэл байхгүй

Гишүүн бус

 

Тайлбар: *Уг байгууллага нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг ISO/IEC 17025 стандараар итгэмжлэгдсэн доорх лабораториудтай хамтран гүйцэтгэнэ

Хуулийн шаардлага: 

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31.1-р зүйл “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийнэ”
  • Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаал. Ажлын байрны хөдөлмөрийн нхөцөлийн үнэлгээ хийх журам
  • MNS 5080:2001. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ“ стандарт
  • MNS 4990:2015. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хөдөлмөрийн эрүүл ахуй. Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага” стандарт 

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд хамтран ажилладаг итгэмжлэгдсэн лабораториуд

Байгууллагын нэр Итгэмжлэл Харилцах утасны дугаар, имэйл

Вэбсайт / FB Page

Холбооны гишүүнчлэл

Хэлт энд Сэфти Солушинс ХХК-ийн Эрүүл ахуй, хор судлалын лаборатори
Итгэмжлэл харах

MNS ISO/IEC 17025*

7577-9922
[email protected]

  https://hss.mn

Ногоон титэм  ХХК-ийн
Байгаль орчны шинжилгээний лаборатори

MNS ISO/IEC 17025*

7000-5432
[email protected]

  https://greencrown.mn/lab

АШУҮИС-ийн Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лаборатори MNS ISO/IEC 17025* -   http://www.mnums.edu.mn/  

Тайлбар: * Уг лаборатори нь дангаараа ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхгүй бөгөөд ISO/IEC 17020 итгэмжлэлтэй хөдөлмөрийн эрүүл ахуйн техникийн хяналтын байгууллагуудтай хамтран ажиллана.

Мэдэгдэл:  

  1. Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо нь аж ахуй нэгж байгууллагуудад ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийдэг хууль тогтоомжийн шаардлагыг хангасан эрх бүхий байгууллагуудын мэдээллийг хүргэх ашгийн бус зорилгоор энэ мэдээллийг нийтлэв.
  2. Бид энэхүү мэдээллийг нийтлэхээс өмнө ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийдэг итгэмжлэл бүхий байгууллагуудын мэдээллийг Үндэсний итгэмжлэлийн төвөөс албан ёсоор баталгаажуулсан болно.
  3. Бид ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийдэг техникийн хяналтын байгууллагуудын чадавхыг үнэлж баталгаажуулаагүй бөгөөд тэдний хийсэн хэмжилт, үнэлгээний үр дүнтэй холбоотой хариуцлага хүлээхгүй болно.