ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
(2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн УЗ-ийн хурлаар шинэчлэн батлав)
ТАТАЖ АВАХ
Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо нь мэргэжилтний болон байгууллагын гишүүнчлэлтэй. Гишүүнчлэлийн журам нь гишүүнчлэлийн шалгуур, эрх, үүрэг түүнтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Мэргэжилтний гишүүнчлэл:
1. Жинхэнэ гишүүн
2. Энгийн гишүүн
3. Залуу гишүүн
4. Хүндэт гишүүн
Гишүүнээр элсэхэд тавигдах шалгуур
Жинхэнэ гишүүн:
- Хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн
- Хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл мэнд судлаач эмч, сувилагчийн төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн
- Эсвэл, Их дээд сургуулийг хөдөлмөрийн эрүүл мэнд-аюулгүй байдлын мэргэжлээр төгссөн
- Хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийж, магиср, докторын зэрэг хамгаалсан.
- Хөдөлмөрийн эрүүл ахуйтай холбоотой өдөр тутмын үйл ажиллагаа эрхэлдэг
Энгийн гишүүн:
- Хөдөлмөрийн эрүүл эрүүл ахуйн мэргэжлийн суурь мэдлэгтэй дараах мэргэжилтнүүд
- Нийгмийн эрүүл мэнд судлалч, Эрүүл ахуйч
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан
- Үйлдвэр, байгууллагын эмч
- Эсвэл бусад чиглэлийн мэргэжилтэй
- Хөдөлмөрийн эрүүл ахуйтай холбоотой өдөр тутмын үйл ажиллагаа эрхэлдэг
Залуу гишүүн:
- Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуй-тархвар судлал, хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл мэнд-аюулгүй байдлын мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа бакалаврын оюутан
- Эсвэл дээрх чиглэлээр мэргэжил эзэмшсэн шинэ төгсөгч ( их сургууль төгссөнөөс хойш 1 жилийн хугацаанд)
Хүндэт гишүүн:
- Хөдөлмөрийн эрүүл ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжилтэн. Хүндэт гишүүнчлэлийг холбооны удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр олгоно.
Байгууллагын гишүүнчлэл:
Байгууллагын гишүүнчлэлд хөдөлмөрийн эрүүл ахуй, ХАБЭМ-ийн мэргэжлийн байгууллага, бусад эрүүл ахуйн мэргэжлийн чиглэлийн байгууллагууд хамрагдаж болно.