Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо гишүүдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зорилгоор хийж буй ажлуудын товч мэдээллийг хүргэж байна.
1. 2 сард тутамд хөдөлмөрийн эрүүл ахуйн богино хугацааны сургалтыг тогтмол зохион байгуулж байна. 2 сард "Хөдөлмөрийн эрүүл ахуйн үндэс", 5 сард "Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт, үнэлгээний арга зүй" сургалтыг зохион байгуулсан. 6 сард Оюу Толгой ХХК-ийн хөдөлмөрийн эрүүл ахуйч Энрев Мк Карти зочин илтгэгчээр уригдаж сургалт хийнэ.
2. Америкийн Хөдөлмөрийн Эрүүл Ахуйчдын Холбооноос эрхэлэн гаргадаг "Synergist" сэтгүүлийг цахим хэлбэрээр авч гишүүдтэй хүргэхээр боллоо. Дараагийн имэйлээр энэ сэтгүүлийг та бүхэнд хүргэх болно.
3. Хөдөлмөрийн эрүүл ахуйчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг боловсруулж, удирдах зөвлөлийн гишүүдийн 4 сарын хурлаар хэлэлцэв. Гишүүдэд ажлын байрны тодорхойлолтын төслийг хүргүүлж санал авна.
4. Хөдөлмөрийн эрүүл ахуйчийн мэргэжлийн чадамжинд тавигдах шалгуурын зөвлөмжийг боловсруулж, УЗ-ын гишүүдийн хурлаар хэлэлцэв. Зөвлөмжийг гишүүдэд хүргүүлж санал авна.
5. ДЭМБ-тай хамтран " Монгол улс дахь Хөдөлмөрийн эрүүл мэндийн төлөв байдлын эмхэтгэл"-ийг боловсруулах ажлыг холбооны зарим гишүүүд хамтран хэрэгжүүлж байна.