Бага ангийн сурагчдад зориулан

Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооноос Мицубиши Корпорацийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Хүүхэд агаарын бохирдолд өртөх байдлыг тодорхойлох судалгаа” төсөлтэй хамтран АШУҮИС-ийн НЭМС-ийн 5 дамжааны оюутнууд 2017 оны 12 сарын 1-28-ны хооронд агаарын бохирдлоос хамгаалах талаарх ойлголт бага ангийн сурагчдад олгох сайн дурын сургалтыг Улаанбаатар хотын 21, 39-р сургууль дээр зохион байгуулав. Уг сургалт нь бага ангийн сургачдад агаарын бохирдлын хор уршгийн талаар ойлголт олгох, бохирдолтой үед маскыг зөв хэрэглэж сурах дадалтай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Сургалтаар агаарын бохирдлын ерөнхий ойлголт, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн байдал, агаарын бохирдлоос хамгаалах маскыг зөв хэрэглэх нь гэсэн мэдээллүүдийг хүүхдүүдэд өгөв.  Сургалтад 21, 39-р сургуулийн 4-5 ангийн  нийт 401 хүүхэд хамрагдав. Энэхүү сургалтад сайн дурын сургагч багшаар ажилласан  АШУҮИС-ийн  НЭМС-ийн дараах оюутнууддаа талархал илэрхийлье !

  • Б.Лхагважаргал, АШУҮИС-ийн НЭМС-ийн V дамжааны оюутан
  • Б.Нарантуяа, АШУҮИС-ийн НЭМС-ийн V дамжааны оюутан
  • С.Нурсауле, АШУҮИС-ийн НЭМС-ийн V дамжааны оюутан
  • С.Одсүрэн, АШУҮИС-ийн НЭМС-ийн V дамжааны оюутан
  • Б.Орхонсүрэн, АШУҮИС-ийн НЭМС-ийн V дамжааны оюутан
  • Ш.Өлзий-Учрал, АШУҮИС-ийн НЭМС-ийн V дамжааны оюутан
  • С.Сувд, АШУҮИС-ийн НЭМС-ийн V дамжааны оюутан
  • Г.Сайнжаргал, АШУҮИС-ийн НЭМС-ийн V дамжааны оюутан
  • Т.Ууганжаргал, АШУҮИС-ийн НЭМС-ийн V дамжааны оюутан
  • Л.Рэнцэнмядаг, АШУҮИС-ийн НЭМС-ийн V дамжааны оюутан
  • М.Сүнжидмаа, АШУҮИС-ийн НЭМС-ийн V дамжааны оюутан

Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо