Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний багц стандартын шинэчлэлд саналаа өгнө үү!
Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооноос 2022 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлэх “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний багц стандартын шинэчлэл”-ийн хүрээнд шинэчлэн стандартуудын төсөлд санал авч байна.Саналын загварыг ЭНД дарж татаж авна уу!
- MNS 4990:2022 Ажлын байрны агаар дахь хорт бодисыг хэмжихэд тавигдах ерөнхий шаардлага, зөвшөөрөгдөх дээд хэмжээ. Төсөл татаж авах
- MNS.....:2022 Ажлын байрны бичил цаг уурын үзүүлэлтийн хэвийн ба тохиромжтой хэмжээ, тэдгээрийг хэмжихэд тавигдах ерөнхий шаардлага. Төсөл татаж авах
- MNS ISO 13137:2022 Ажлын байрны орчин- химийн бодис, биологийн хүчин зүйлсээс хувь хүний амьсгалын түвшинд сорьц цуглуулах насос- Ерөнхий шаардлага ба сорилтын арга. Төсөл татаж авах
- MNS ....2022 Ажлын байрны агаараас цулцанд болон амьсгалын замаар нэвтэрдэг тоосны фракцын сорьц цуглуулах, шинжлэх арга. Төсөл татаж авах
- MNS 5366:2021 Цулцанд нэвтэрдэг тоосны сорьцонд талст цахиур тодорхойлох шинжилгээний арга. Төсөл татаж авах
- Эргономик. Гараар гүйцэтгэх ажлын үеийн өргөх ачааны жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ. Төсөл татаж авах
- MNS 5080:2022 Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд тавигдах шаардлага. Төсөл татаж авах
- Орон сууц, иргэний барилгын шуугианы хэмжилтийн арга, зөвшөөрөх түвшин. MNS .............-:2022 Төсөл татаж авах
Саналыг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл авах ба та саналаа санал ирүүлэх загварын дагуу бөглөн [email protected] хаягаар ирүүлнэ үү.