ХОСОЛСОН ГИШҮҮНЧЛЭЛ - DOUBLE MEMBERSHIP
МХЭАҮХолбооны гишүүд маань Америкын үйлдвэрийн эрүүл ахуйн холбоо - Аmerican Industrial Hygiene Association (AIHA) - д давхар гишүүнчлэлтэй болох боломж бүрдлээ.
Энэ оны 10 дугаар сарын эхээр Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо нь Америкын үйлдвэрийн эрүүл ахуйн холбоо - American Industrial Hygiene Association (AIHA)-тай хамтын ажиллагааг эхлүүллээ. Ингэсэнээр МХЭҮХолбооны гишүүд маань АҮЭАХ (AIHA)-д давхар гишүүнчлэлтэй болж олон төрлийн хөнгөлөлт урамшууллыг авах боломжтой болж байгаа нь хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн мэргэжлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
АҮЭАХ (AIHA) нь 1930 онд анх Америкын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын агентлаг (OSHA) болон хэсэг бүлэг мэргэжилтнүүдийн санаачлагаар үүсгэн байгуулагдан өдгөө дэлхийн тэргүүлэх холбооодын нэг болоод байна. Дэлхийн 43 гаруй улстай хамтын ажиллагаатай (Үүний нэг нь Монгол улс болов), 8'500 гаруй гишүүдтэй үйл ажиллагаа явуулж байгаагын талаас илүү хувь нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч - Сertified Industrial Hygiene (CIH) нар байна.
Жил бүр зохион байгуулагддаг American Industrial Hygiene Conference & Exposition (AIHExpo) уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс 4500 гаруй мэргэжилтнүүд цуглан хөдөлмөрийн эрүүл мэндийн салбарт гарсан шинэ технологи, нээлт, судалгааны ажлын үр дүнг хуваалцдаг өргөн хүрээний арга хэмжээ учраас мэргэжлийн хувьд UPDATE хийх сайхан боломж юм. Энэхүү уулзалтад холбооны гишүүд маань хөнгөлөлттэй оролцох боломжтой юм.
Мөн цаашлаад гишүүд маань Хөдөлмөрийн эрүүл ахуйн цахим сургалтуудыг 70-80 хувийн хөнгөлөлттэй үнээр үзэх, менторшип хөтөлбөрт хамрагдаж дэлхийн түвшний мэргэжилтнүүдээс суралцах болон бусад давуу эрхүүдийг эдлэх боломжтой болж байна.