"Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний стандарт, журмын шинэчлэлт"-тэй холбоотой сургалтыг ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний эрх зүйн шинэчлэлийн мэдээллээр хангах, үнэлгээний итгэмжлэгдсэн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгууллаа. Сургалтад ХАБЭМТөвийн ХАБЭА-н газрын дарга Р.Өлзий-Орших, хэлтсийн дарга А.Цэнгэлмаа, МХЭАҮХ-ны Удирдах зөвлөлийн тэргүүн Д.Нарансүх болон итгэмжлэгдсэн байгууллагуудын төлөөлөл оролцов. Сургалтаар "Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, үнэлгээнд тавигдах ерөнхий шаардлага MNS5080:2023 стандарт", "Ажлын байрны агаар дахь хорт бодисыг хэмжихэд тавих ерөнхий шаардлага, зөвшөөрөх дээд хэмжээ MNS4990:2023 стандарт"-ын шинэчлэл, хэрэгжүүлэлт зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа.