СУРГАЛТЫН ЗАР: Ажлын байрны агаар бохирдуулагчдын үнэлгээ

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Сүүлийн жилүүдэд Монгол улсад үйлдвэржилт, уур уурхай эрчимтэй өсөж, үйлдвэрийн салбарууд дахь ажиллагсдын тоо эрс нэмэгдэж байна. Улмаар ажлын байран дахь тоос, хорт бодис зэргийн аюултай хүчин зүйлсээс ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна. Сургалт нь ажлын байр, орчны агаар дахь тоос, хортой бодисын сөрөг нөлөөллөөс сэргийлэх талаарх  ойлголт мэдээллийг эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд хүргэх ашгийн бус зорилготой. Сургалтад Австралийн хөдөлмөрийн эрүүл ахуйч MSc. CIH Андрю Мк Карти уригдан оролцож агаар дахь хорт бодисын хэмжилт, үнэлгээг хийх олон улсын туршлагаас Монгол мэргэжилтнүүдтэй хуваалцах болно.

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо

 

СУРГАЛТЫН АГУУЛГА

Нэг.  Ажлын байрны агаар бохирдуулагчдын үнэлгээ

Хоёр. Ажлын байрны агаар дах хий, уур төлөвтэй бохирдуулагчдын үнэлгээ

Гурав. Мэргэжлээс шалтгаалах амьсгалын замын өвчлөл

 

СУРГАЛТ УДИРДАХ БАГШ НАР

Андрю Мк Карти, Австралийн хөдөлмөрийн эрүүл ахуйч

"Оюу-Толгой" ХХК-ийн Хөдөлмөрийн Эрүүл Ахуй, Эрүүл Мэндийн ерөнхий зөвлөх

Д. Нарансүх, АУ-ны доктор, НЭМШУ-ны магистр, МХЭАҮХолбооны тэргүүн

ЭМШУИС-ийг Эрүүл ахуйч, тархвар судлаач мэргэжлээр баклавр төгсөж, АНУ-ын Жонс Хопкинсын их сургуульд Шинжлэх ухааны магистр, АШУҮИС-д АУ-докторын зэрэг Хөдөлмөр ба Орчны эрүүл ахуйн чиглэлээр хамгаалсан.

Н. Хэрлэнчимэг, АУ-ны магистр

ЭМШУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр баклавр төгсөж, Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлаач эмч

ХУГАЦАА

Сургалтыг 2018 оны 10-р сарын 13-нд зохион байгуулна.

 

СУРГАЛТЫН ХУРААМЖ  

50,000 төгрөг (Сургалтанд ашиглагдах бичиг хэрэг, цай, гэрчилгээ хэвлэх зардал багтсан болно.)

Төлбөр хүлээн авах данс: Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйн үндэсний холбоо ХААН банкан дахь 5111192587 тоот данс

 

БҮРТГЭЛИЙГ 2018 ОНЫ 09 ДУГААР САРЫН 20-ООС ӨМНӨ ДООРХ  ХАЯГААР ХИЙНЭ.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdjVQkFiMMj1AyydWMgkOIKO4pBUioiIV0-9oB70DP0jrGaLQ/viewform