АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ШУУГИАНЫ ӨРТӨЛТ ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛИЙН ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ

Чанга шуугиантай  орчинд ажиллагсдын дунд цусны даралт ихсэлт болон цусан дахь холестерины хэмжээ өндөр байдаг тухай эрдэм шинжилгээний өгүүлэл  American Journal of Industrial Medicine сэтгүүлд нийтлэгджээ. Энэхүү судалгаагаар АНУ-ын үйлдвэрийн ажилчдын 25% нь ажлын байрандаа шуугианы нөлөөнд өртдөг, 12% нь шуугианы гаралтай сонсгол бууралттай, 24% нь цусны даралт ихсэлттэй, 28%-д нь цусан дахь холестерины хэмжээ ихэссэн үр дүн гарсан. Дээрхи чанга шуугианд өртдөг үйлдвэрийн ажиллагсдын 58% нь сонсгол бууралттай, 14% нь даралт ихсэлттэй, 9%-д нь цусан дахь холестерины хэмжээ их байгааг судалгаагаар тогтоосон байна.

Америкийн Хөдөлиөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр ажлын байран дахь чанга шуугиан нь сонсгол бууралтанд хүргэдэг төдийгүй цусны даралт ихэсгэх, цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөөлж байна. Энэ нь улмаар хүн амын дундах  зүрх судасны өвчлөл, нас баралтын гол хүчин зүйлийн нэг болж байна.

Ажлын байрны дуу чимээг бууруулах нь зөвхөн сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэхээс гадна цусны даралт ихсэлт болон цусан дахь холестерины ихсэлтээс сэргийлдэг. Түүнчлэн шуугиантай орчинд ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, цусны даралт болон цусан дахь холестерины хэмжээг тогтмол хянах нь ажилчдын дундах мэргэжлээс шалтгаалсан сонсгол бууралт цаашлаад зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой.