Хөдөлмөрийн эрүүл ахуй, ХАБЭА-н асуудал хариуцдаг ажилтнуудад ХНХСайдын 2019 оны А370 журмаар батлагдсан хөтөлбөрийн дагуу “Хөдөлмөрийн эрүүл ахуйн” талаар суурь мэдлэг эзэмшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршино.
Зохион байгуулагч: Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо
Сургалтын агуулга: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/370 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтын хөтөлбөр”-ийн хөдөлмөрийн эрүүл ахуйн cэдвүүдийг хамарна.
Модуль 1. Хөдөлмөрийн эрүүл ахуйн үндсэн ухагдахуун
-
Хөдөлмөрийн эрүүл ахуйн суурь ойлголт
-
Хөдөлмөрийн эрүүл ахуйч, ХАБЭА-н ажилтны үүрэг, ёс зүйн асуудал
-
Ажлын байрны агаар дахь тоос, хорт бодисын өртөлт, тэдгээрээс шалтгаалсан өвчлөлийн урьдчилан сэргийлэлт
-
Ажлын байран дахь физикийн хүчин зүйлсийн өртөлт, тэдгээрээс шалтгаалсан өвчлөлийн урьдчилан сэргийлэлт: доргион, шуугиан, ионжуулагч цацраг, бичил цаг уур, дулааны стресс
-
Эргономикийн сөрөг хүчин зүйлс
-
Ажлын байран дахь биологийн аюултай хүчин зүйлс, өртөлтөөс урьдчилан сэргийлэх зарчим
-
Хор судлалын тухай ерөнхий ойлголт, хөдөлмөрийн эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээ
-
Химийн хортой ба аюултай бодисын ангилал, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, хор аюулын лавлах мэдээлэл
Модуль 2. Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт үнэлгээ
-
Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн арга зүй
-
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ
-
Хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ
Модуль 3. Хөдөлмөрийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэлт
-
Хөдөлмөрийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний эрэмбэ
-
Хувийн хамгаалах хэрэгслийн талаар суурь ойлголт, тавигдах шаардлага
-
Амьсгал хамгаалах хэрэгсэлийн хэрэглээнд тавигдах шаардлага
-
Сонсгол хамгаалах хэрэгсэлийн хэрэглээнд тавигдах шаардлага
-
Хувийн хамгаалах хэрэгслийн сонголт, тохирооны сорил
Модуль 4. Хөдөлмөрийн эрүүл мэндийн үндсэн ойлголт
-
Түгээмэл тохиолддог мэргэжлээс шалтгаалсан өвчнүүд
-
Ажилчдын эрүүл мэндийн үзлэгийн зохион байгуулалт
-
Ажилтны эрүүл мэндийн тандалтын тухай ерөнхий ойлголт
-
Ажилтны эрүүл мэндэд тавигдах шаардлага, ажил хөдөлмөрийн тохироо
Сургалтын цагийн багтаамж: 40 цаг
Сургалт удирдах багш:
Д. Нарансүх, АУ-ны доктор
Хугацаа: 2020 оны 4 дүгээр сарын 13-24-ны өдрийн хооронд. Ажлын өдрүүдэд 16:00-18:30 цагийн хооронд
Зохион байгуулалт: Zoom программ ашиглаж интерактив онлайн хэлбэрээр зохион байгууллагдана.
Сургалтыг амжилттай дүүргэх шалгуур:
-
Сургалтад бүрэн оролцох (ирц 100%)
-
Мэдлэг үнэлэх сорилын дундаж дүн 70%-иас багагүй байх
Дээрх шалгуурыг хангасан суралцагчид гэрчилгээ гардуулна.
Мэргэжлийн хөдөлмөрийн эрүүл ахуйч нарт: ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалтад "Хөдөлмөрийн эрүүл ахуйн жишиг лекц"-ийг ашиглах эрх олгоно.
Сургалтын төлбөр:
-
160,000 төгрөг
-
Холбооны гишүүд 30%-ийн хөнгөлөлттэй (112,000 төгрөг)
Төлбөр хүлээн авах данс: ХААН банкан дахь Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйн үндэсний холбооны 511 119 2587 тоот данс
Бүртгэл: 2020 оны 4 дүгээр сарын 10-наас өмнө доорх холбоосоор хийнэ. Сургалтын төлбөрөө бүрэн төлж, бүртгэлээ баталгаажуулсан суралцагч онлайн сургалтын урилга, нууц үгийг имэйлээр хүлээж авна. Суралцагч зөвхөн өөрийн онлайн урилга, нууц үгийг ашиглаж сургалтад хамрагдана. Бусадтай хуваалцах, дамжуулсан тохиолдолд сургалтын бүртгэлийг хүчингүй болгож, төлбөрийг буцаан олгохгүй.
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/AuQW6UkX1JYgeiv8A Сургалтын бүртгэл хаагдсан
Лавлах хаяг: МХЭАҮХ-ны зохицуулагч Н.Дөлгөөн, Имэйл: [email protected], [email protected], Утас: 80019656
Хөдөлмөрийн эрүүл ахуйн суурь сургалтанд онлайнаар хамрагдахад анхаарах зүйлс
- Интернэт. 1 мегабайтын хурдтай суурин интернэт холболттой байхыг зөвлөж байна.
- Төхөөрөмж. 10 инч ба түүнээс том дэлгэцтэй таблет, нөүтбүүк, компьютер ашиглах нь тохиромжтой. Гар утсаар холбогдсон тохиолдолд слайдын үг үсэг сайн харагдахгүй байх магадлалтай.
- Камер, микрофон, спийкер. Сургалтад холбогдох төхөөрөмж нь камер, микрофон, спийкертэй байх шаардлага тавигдана. Сургалтын явцад оролцогчид камераа байнга асаалттай байлгаж, микрофон, спийкер эсвэл микрофонтой чихэвч ашиглана.
- Программ. Сургалт эхлэхээс өмнө доорх холбоосоор орж сургалтын программыг урьдчилан суулгасан байна. https://us04web.zoom.us/j/799703540?pwd=T283aXBwb2N4eXhJTG9SMlBtU3hxZz09 Сургалт эхлэхээс 15-20 минутын өмнө холбогдож бэлтгэлээ хангах шаардлагатай.
- Орчин. Сургалтын үеэр бусдын анхаарлыг саринуулах, саад болохгүйн тулд чимээгүй орчинг бүрдүүлэхийг зөвлөж байна.
- Гар утас. Сургалтын үеэр утасны дууг хаах эсвэл унтраах шаардлагатай.
- Сургалтын урилга. Zoom-д нэвтрэх урилга, нууц үгийг имэйл хаягаар илгээнэ. Суралцагч зөвхөн өөрийн онлайн урилга, нууц үгийг ашиглаж сургалтад хамрагдана. Бусадтай хуваалцах, дамжуулсан тохиолдолд сургалтын бүртгэлийг хүчингүй болгож, төлбөрийг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
- Асуулт, хариулт. Сургалтын үеээр чатаар эсвэл гараа өргөж амаар асууж болно.
- Сургалтын материал. Хичээл бүрийн дараа тухайн өдөр үзсэн хичээлийн слайдыг pdf файлаар илгээнэ.