МХЭАҮХ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалт”-ыг боловсруулах төслийг боловсруулах ажлыг хэрэгжүүллээ. Техникийн зохицуулалтын төслийг мэргэжилтнүүд, холбогдох оролцогч талуудад танилцуулж, санал авах ажил явагдаж байна.
Энэхүү техникийн зохицуулалтыг боловсруулснаар ажлын байран дахь тоос, тоосонцрын өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахад тавигдах нийтлэг шаардлагыг мөрдөх боломж бүрдэж байна.
Уг техникийн зохицуулалтыг тоосны өртөлтийг үүсгэдэг бүх төрлийн үйл ажиллагаа явуулдаг ажил олгогч ажилтныхаа эрүүл мэндийг тоостой холбоотой мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахад ашиглана. Асбест эсвэл бусад төрлийн утаслаг ширхэглэг (fibrous) агуулсан тоосны өртөлт бүхий ажлын байранд хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэлтийн арга хэмээг зохион байгуулахад уг техникийн зохицуулалтыг ашиглахгүйг анхаарах хэрэгтэй.
Техникийн зохицуулалтыг уншихыг хүсвэл энд дарна уу.
Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо