Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо байгууллагдаад удаагүй боловч салбартаа бодитой хувь нэмэр оруулсан цөөнгүй ажлуудыг хэрэгжүүлээд байна. Гишүүд, олон нийтэд үйл ажиллагаагаа таниулан сурталчлах зорилгоор 2017-2020 онд хэрэгжүүлсэн онцлох ажлуудын мэдээллийг нийтэлж байна.
Энэ бүх ажлыг хамтран хэрэгжүүлсэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Германы ОХУН-ЭТИС төсөл, Германы Физик техникийн хүрээлэн, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт талархал илэрхийлье.
Огноо |
Хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд |
Хамтрагч байгууллагууд |
2017 |
Тоосны өртөлтийг зохицуулах багц стандарт MNS 6654:2017, MNS 6656:2017 MNS 6656:2017, MNS 6657:2017 |
ХНХЯ, GIZ, PTB |
2018 |
Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн чадамжид тавигдах шаардлага |
- |
Хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартын улсын үзлэг |
ХНХЯ |
|
Ил уурхайн ажилтны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ судалгаа |
Оюу Толгой ХХК |
|
Хүүхдүүд агаарын бохирдолд өртөх байдлыг тодорхойлсон судалгаа |
Мицубиши Корпораци |
|
2019 |
Асбесттэй харьцах аюулгүй ажиллагааны зааврын зөвлөмж |
ХНХЯ |
Ажлын байрны тоосны өртөлтийг техникийн зохицуулалтын төсөл |
ХНХЯ, НДЕГ |
|
Тоосны стандартын үндэсний сургагч багш бэлтгэх хөтөлбөр |
PTB, ХАБЭМТ, МХЕГ, АШУҮИС |
|
Шуугиан, доргион, гэрэлтүүлгийн стандарт MNS 6767:2019, MNS 6768:2019 MNS 6770:2019, MNS 6770:2019 |
ХНХЯ, GIZ |
|
ХАБЭА-н ажилтны сургалтын хөтөлбөрийн шинэчлэл |
ХНХЯ |
|
Тоосны өртөлтийг зохицуулах стандартын хэрэгжилтийг дэмжих төсөл |
PTB |
|
2020 |
ДЦС-ын асбесттай харьцан ажилладаг ажилтнуудад зориулсан сургалт |
МХЕГ, НДЕГ |
Шахмал түлш хэрэглэдэг айлуудад угаарын хийн өртөлтийг тандах судалгаа |
Номадик контент ХХК |
|
Хязгаарлагдмал орчны аюулгүй ажиллагааны зааварчилгаа |
ХНХЯ, НДЕГ |
|
Хөдөлмөрийн эрүүл ахуйн сургагч багш бэлтгэх хөтөлбөр |
- |