Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо хамтран 2020 оны 9 сарын 24, 25-ны өдрүүдэд ДЦС-2 ТӨХК, ДЦС-3 ТӨХК, ДЦС-4 ТӨХК, Дулааны шугам сүлжээ ТӨХК-ийн асбесттай харьцан ажилладаг ажилтнуудыг оролцуулан уг сургалтыг зохион байгууллаа.
МХЕГ-ийн Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс сургалтын нээлтийг хийж, Холбооны тэргүүн, АУ-ны доктор Д.Нарансүх сургалтыг гардан явуулсан. Сургалтын үеэр асбестын талаар ерөнхий ойлголт, түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, хувийн хамгаалах хэрэгслийг хэрхэн зөв зохистой хэрэглэх, асбестыг аюулгүй зайлуулах зэрэг ажилтнуудад өөрсдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн мэдээллийг хүргэж дадлага хийлгэснээр хичээл өндөрлөсөн. Мөн сургалтын дараа ажилчид асбесттай ажиллах үед тулгарч буй асуудлынхаа талаар нээлттэй санал солилцсон юм.