ХОРТ БОДИС, ӨВЧНИЙ БҮРТГЭЛИЙН ГАЗРААС ХАР ТУГАЛГА БА ГЛИФОСАТЫН ХОР СУДЛАЛЫН ЭЦЭСЛЭСЭН ТАНИЛУУЛГЫГ НИЙТЭЛЛЭЭ

Хар тугалга ба глифосатын хор судлалын эцсийн танилцуулгыг Хорт бодис, өвчний бүртгэлийн газар(ХБӨБГ)-аас авах боломжтой боллоо. ХБӨБГ-ийн "Tox Profiles" нь хортой бодисуудын хүний эрүүл мэндэд үзүүлэх хортой болон сөрөг нөлөөллийн талаарх мэдээллийг танилцуулдаг. ХБӨБГ-ын тогтоосноор ердийн хүн ам гол төлөв амаар буюу залгих замаар дамжиж хар тугалгын нөлөөлөлд өртдөг бол амьсгалын замаар тодорхой хувь нь өртдөг аж. Тус агентлаг амьсгалын замын нөлөөлөл нь ширхэгийн хэмжээнээс хамаарч ажил мэргэжлийн орчинд илүүтэй байж болохыг онцолжээ. Ажил мэргэжлийн орчны хувьд органик хар тугалгын нэгдлийн нөлөөлөлд өртөх бас нэг зам нь арьсаар дамжиж шингээх явдал байж болох талтай. ХБӨБГ-аас гаргасан хар тугалгын токсикологийн танилцуулга (bit.ly/atsdrlead)-д “Хар тугалгын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг өртөлтийн замаар нь ялгаж салгах оролдлого хийгээгүй, учир нь хар тугалгын хүний биеийн системд үзүүлэх анхдагч хортой нөлөө нь биед нэвтрэх замаас үл хамааран ижил байдаг” гэжээ.

 

                 

 

"Хорт хавдар үүсгэгчдийн талаарх тайлан”-г бэлтгэн гаргадаг АНУ-ын Үндэсний токсикологийн хөтөлбөрөөс хар тугалга ба хар тугалгын нэгдлүүдийг хүний бие махбодод ​​хорт хавдар үүсгэгч бодисууд гэж урьдчилан тодорхойлжээ (PDF, bit.ly/ntplead). Түүнчлэн БОХА-ын зүгээс хар тугалгыг мөн хүний биед ​​хорт хавдар үүсгэх магадлалтай элементийн ангилалд багтаасан (bit.ly/leadepa-г үзнэ үү) байдаг. Хорт хавдрын судалгааны ОУ-ын агентлагаас 2006 онд хэвлүүлсэн нэг сэдэвт бүтээлд (PDF, bit.ly/iarclead) хар тугалгын органик бус нэгдлүүд нь хүний ​​ биемахбодид хорт хавдар үүсгэх ихээхэн өндөр магадлалтай бол хар тугалгын органик нэгдлүүд хүний биед хорт хавдар үүсгэдэг эсэхийг тодорхойлох “Хангалттай нотолгоо” байхгүй талаар дурдсан байдаг.

ХБӨБГ-ын глифосатын танилцуулгад (bit.ly/glyphosateatsdr) тухайн химийн бодист хүн ​өртөх нөлөөлөл нь глифосат ба түүний оролцоотой бусад орц найрлагыг агуулсан гербицидэд өртөх нөлөөлөл болохыг тайлбарлаж, хүний биед явуулсан ​​судалгаагаар глифосат агуулсан гербицидийн хэрэглээ болон эрүүл мэндийн янз бүрийн асуудлуудын хоорондох холбоо хамаарлын талаар мэдээлсэн. Гэсэн хэдий ч глифосатын найрлага нь тодорхой хольцууд, тэдгээрийн харьцааны хувьд харилцан адилгүй байдаг тул тэдгээрийн "Хортой нөлөөллийн түвшинг ямар нэг  учир шалтгаантайгаар харьцуулах" боломжгүй болохыг ХБӨБГ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гербицидийн найрлагад ордог хэдий ч глифосат нь микробын үйлчлэлээр амархан задрах юм уу эсвэл хөрсөнд шингэж идэвхгүй болдог учраас хүрээлэн буй орчинд хуримтлагдах магадлал багатай юм. Глифосат нь ахуйн болон худалдаа арилжаа, газар тариалангийн зориулалтаар ашигладаг олон төрлийн гербицидийн бүтээгдэхүүний найрлагад оролцдог идэвхтэй орц юм.

 

                  

 

ХБӨБГ-ын мэдээлснээр уг бодисыг гол төлөв уусдаг шингэн ба мөхлөгт найрлагатай давс хэлбэрээр арилжааны зорилгоор үйлдвэрлэдэг байна. Глифосатын токсикологийн танилцуулгад "Глифосат агуулсан гербицид хэрэглэдэг пестицид түрхэгч, фермийн ажилчид, хувийн эдлэнгийн цэцэрлэгч нарын хувьд арьс, амьсгалын зам, нүдний өртөлтийн магадлал хамгийн өндөр байдаг" тухай тайлбарлажээ. Энэ оны эхээр БОХА-ын зүгээс глифосат нь хорт хавдар үүсгэдэггүй, шошгон дээрх зааврын нь дагуу хэрэглэхэд нийгмийн эрүүл мэндэд ямар ч эрсдэлгүй гэсэн дүгнэлтийг гаргасан (bit.ly/glyphosateconclusion). Глифосатын хувьд ХХЭАГ-аас тогтоосон өртөлтийн зөвшөөрөгдөх хэмжээ байхгүй. 2015 онд Олон улсын хорт хавдрын судалгааны агентлаг (ОУХХСА-IARC)-аас  глифосатыг "Хүний биед хорт хавдар үүсгэдэг байж болзошгүй" гэж ангилсан. Харин ОУХХСА-аас томилсон ажлын хэсэг глифосат нь хүний биед хорт хавдар үүсгэдэг байж болзошгүй тухайд "хязгаарлагдмал нотолгоо" олж илрүүлсэн байдаг. Дээр дурдсан нэг сэдэвт бүтээлд (bit.ly/glyphosateiarc) дурдсанаар глифосат нь туршилтын амьтдад хорт хавдар үүсгэсэн тухайд "Хангалттай нотолгоо" байдаг аж. ХБӨБГ-ын токсикологийн танилцуулгатай холбоотой нэмэлт мэдээллийг bit.ly/ atsdrtoxprofiles хаягаар орж авах боломжтой.