Халдваргүйжүүлэх идэвх өндөр, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй уусмал "ГИПОН"-ны талаар "НОГООН ТИТЭМ ХХК"-ийн ерөнхий менежер Б.Алтангадасын ярилцлага
Дэлхий нийтээр тархаад буй Ковид-19 цар тахлын үед Зөвхөн эрүүл мэндийн байгууллагуудаас гадна, бусад үйлчилгээний газар, албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд халдваргүйтгэлийг хангалттай хийх шаардлага тулгараад буй. Үүнийг дагаад халдваргүйтгэлд хэрэглэж буй уусмалын халдваргүйжүүлэх идэвх болоод эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөтэй эсэхийг харгалзан үзэх шаардлагатай. Иймээс бид Монгол улсад үйлдвэрлэж байгаа Халдваргүйжүүлэх идэвх өндөр, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй халдваргүйтгэлийн уусмалын талаар "Ногоон титэм ХХК"-ийн ерөнхий менежер Б.Алтангадас-ын ярилцлагыг хүргэж байна.
А: Цар тахалтай холбоотойгоор халдваргүйжүүлэлтийн асуудал чухал сэдвүүдийн нэг болоод байна. Халдваргүйжүүлэлтийн талаар, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байдлаар хэрхэн халдваргүйжүүлэлтийг хийх вэ?
Манай улсад ариутгал, халдваргүйжүүлэх бодисын асуудлыг Эрүүл мэндийн яам, Химийн бодисын хордлого зохицуулах зөвлөл болон Халдварт өвчин судлалын үндэсний төв бүртгэж зохицуулж хяналт тавьж байдаг. Сүүлийн жилүүдэд химийн үйлдвэрлэл хөгжихийн хэрээр химийн бодисын хэрэглээ, тэр дундаа халдваргүйжүүлэх химийн бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл асар их болж байна. Мөн COVID19 цар тахлын нөхцөл байдлаас үүдэн халдваргүйжүүлэх бодисын хэрэгцээ, үйлчлэх хүрээ, хор аюул зэргээс шалтгаалан хийх сонголтуудтай тулгараад байна.
А: Халдваргүйжүүлэх бодисыг хаана, ямар үед ашиглах ёстой вэ?
Халдваргүйжүүлэх бодисыг өмнө нь зөвхөн өндөр эрсдэлтэй гэж үздэг байсан эмнэлэг, эмийн болон хүнсний үйлдвэрт л ашигладаг гэсэн ойлголттой байсан бол одоо гэр орон, ахуй, худалдаа үйлчилгээ, олон нийтийн газрууд, сургууль цэцэрлэг банк санхүү гээд эрсдэл өндөртэй газруудад гадаргуугийн болон дотоод орчны агаарт халдваргүйжүүлэлтийг маш өргөн хүрээнд хэрэглэх шаардлага тулгарч байна. Цар тахлын шинж чанар нөхцөл байдалтай холбоотойгоор гэр орондоо гадны бохирдол орж ирж, үүсэх тутамд халдваргүйжүүлэлт хийж байхыг эрүүл ахуйчид сүүлийн үед зөвлөж байна.
А: Орчны агаарын халдваргүйжүүлэлтийн талаар товч мэдээлэл өгнө үү
Орчны агаарыг халдваргүйжүүлэхэд ууршуулах аргаар халдваргүйжүүлэлтийг хийж байна. Мөн ариутгах хаалганд хийж хувцасны гадаргууг ариутгахад ашиглахад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бодис ашиглах шаардлагатай. Одоо өргөн хэрэглээнд буй бодисууд халдваргүйжүүлэх идэвхтэй бодис болох хлор, спиртийн нэгдлүүдийг өндөр тун найрлагаар агуулсан бодисуудыг угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтэд их хэмжээгээр ашиглах нь зүй ёсных боловч, тухайн барилга байгууламж дотор удаан хугацаагаар ажиллаж байгаа эмч сувилагч асрагч болон бусад ажилтан ажиллагсад болон үйлчлүүлэгчдэд тодорхой хэмжээний химийн бодистой агаараар амьсгалснаар удаан хугацааны буюу архаг өртөлт, хордлого үүсгэх хор нөлөөтэй байдаг. Тухайлбал бидний дунд элдэв төрлийн хорт хавдар, астма, аллерги, харшилтай хүмүүс сүүлийн жилүүдэд асар их нэмэгдэж байгаа, энэ нь элдэв ахуйн цэвэрлэгээнд ашигладаг угаалгын нунтаг, шингэн, цайруулагч болон бусад хурц үнэртэй элдэв химийн бодисуудын замбараагүй хэрэглээтэй холбоотой байдаг талаар нийгмийн эрүүл мэнд, анагаах ухааны салбарын эрдэмтдийн судалгаа маш их байдаг.
Иймд гэр ахуй, ажлын байр болон өндөр эрсдэлтэй газруудад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл багатай, халдваргүйжүүлэх идэвхи өндөртэй бүтээгдэхүүнүүдийг сонгох зайлшгүй шаардлага гарч ирж байна.
А: Та иргэдэд халдваргүйжүүлэлтэд юуг анхааруулах вэ?
Мэдээж хамгийн чухал нь халдваргүйжүүлэх идэвхи сайн бөгөөд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай бодисыг хэрэглэхийг зөвлөнө.
Одоо халдваргүйжүүлэлтэнд хэрэглэж байгаа бодисуудыг өндөр бохирдолтой, эрсдэлтэй газруудад тохирох найрлага, концетрацийн дагуу ашиглах нь зүйтэй. Тухайлбал, өндөр бохирдолтой гадаргуугийн халдваргүйжүүлэлтэнд, тухайн хэрэглээнд тохирох хүчтэй бодисыг ашиглахыг зөвлөдөг. Бохир ус цэвэрлэх байгууламжинд үр дүнтэй ашиглагддаг кальцийн гипохлорит буюу бидний мэдэх хлорын шохойг ахуйн орчинд ашиглах нь аюултай. Тэр хүчтэй бодисыг орчны агаарыг халдваргүйжүүлэх зорилгоор ууршуулсан тохиолдолд хортой хлорын хийн уураар дотор нь амьдарч буй хүн амьсгалах болдог.
Хэрэглэгчид буюу жирийн иргэд хурц үнэртэй байх тусам сайн халдваргүйжүүлдэг гэсэн сэтгэхүй, ойлголттой байдаг. Гэвч энэ нь нөгөө талаараа хоруу чанар өндөртэй бодис хэрэглэж байх магадлал ихтэй. Учир нь зарим байгалийн болон нийлэг аргаар гаргаж авсан үнэрт бодисууд нь их хэмжээний чөлөөт хлор ялгаруулдаг, мөн ароматик буюу бензолын уламжлал агуулсан бодисууд байдаг. Эдгээр нь удаан хугацаагаар өртсөн тохиолдолд хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Чөлөөт хлорын агууламж өндөртэй бидний мэдэх жавелион, клорсепт буюу натрийн дихлоризоцианид-уратын таблеткан бэлдмэлүүд, хлорамин, хлорын давхар исэл зэрэг бодисууд, бүх төрлийн спиртийг агаарт ууршуулж хэрэглэхийг олон улсад хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь тухайн бодисуудын идэвхтэй найрлагад байх хлорын нэгдлүүд нь өндөр тунгаар агаарт ууршсан тохиолдолд дээр дурдсан хордлого үүсгэж болно. Харин гадаргуугийн халдваргүйжүүлэлтэд ашиглахад үр дүнтэй юм.
А: Танай компанийн үйлдвэрлэж байгаа “Гипон” халдваргүйжүүлэх бодисын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
Бид сүүлийн үеийн цахилгаан химийн шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглаж 2016 оноос эхлэн орчны агаарын болон гадаргуугийн халдваргүйжүүлэлтийн зориулалтаар ашиглах “ГИПОН” халдваргүйжүүлэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, ашиглах талаар судалгаа, туршилт хийж, 2019 оноос Япон улсын дэвшилтэт технологи ашиглан үйлдвэрлэж байна.
“Гипон” бүтээгдэхүүний үндсэн найрлага болох гипохлорын хүчил нь хүчтэй халдваргүйжүүлэгч шинж чанартай боловч хүний эрүүл мэндэд хоргүй бодис байдаг.
Үүнийг тайлбарлахад хүний биеийн дархлааны системийн нэг хэсэг болох цусны цагаан эс гаднаас элдэв өвчин үүсгэгч нян, бактер орж ирэхэд тэдгээрийг устгах үүрэгтэйг бид мэднэ. Цусны цагаан эс дотор мьелопероксидаза гэдэг ферментийн тусламжтайгаар гипохлорын хүчил үүсч тухайн бичил биетний эсийн бүрхүүл болон доторх эрхтэнцэрүүдийг исэлдүүлэн устгадаг. Мөн гипохлорын хүчил нь бичил биетэн бактерийг сөнөөсний дараа үүсэх хортой токсин бодисуудыг саармагжуулж хордлого тайлах давхар үүрэгтэй байдаг. Энэ шинж чанарыг нь үндэслэн уг бодисыг 1834 онд францийн химич, эрдэмтэн Антуан Ж.Балард уг бодисыг химийн аргаар гарган авсан. Уг бодисыг дэлхийн 1-р дайны үед анх шарх, түлэгдлийг эмчлэх зорилгоор ашиглаж байсан түүх байдаг.
Энэ бодисыг цэврээр гарган авах процесс химийн урвал нь хортой бодис ашигладаг мөн хүчиллэг буюу pH-ийн хэмжээ хэт хүчиллэг байснаас ахуйн өргөн хэрэглээнд өргөн нэвтэрч чадаагүй байв. Гэвч сүүлийн жилүүдэд Япон улсад хөгжүүлсэн цахилгаан химийн шинжлэх ухааны хөгжил дэвшлийн үрээр саармаг шинж чанартай, хүний эрүүл мэндэд дагалдах нөлөөгүй, маш бага агуулгатай байсан ч маш өргөн хүрээний бактер вирус устгах чадвартай бүтээгдэхүүн гарган авах технологийг хөгжүүлж чадсан юм.
Манай бүтээгдэхүүнтэй ижил физик химийн шинж чанартай бүтээгдэхүүний хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, ашигласны дараа хортой үлдэцгүй, хямд аргаар үйлдвэрлэдэг зэрэг шинж чанарыг нь үндэслэж АНУ, Япон, БНХАУ, БНСУ, Канад, Европийн холбооны улсууд зэрэг улсууд уг бодисыг жилийн туршид өргөн хэрэглэсээр байна. Уг бодисыг АНУ-ын Байгаль орчныг хамгаалах байгууллага (EPA), Хөдөө аж ахуйн байгууллага (USDA), Хүнс, эмийн байгууллага (FDA)-ын хэрэглэж болох халдваргүйжүүлэх бодис, пестицидийн жагсаалтад “harmless” буюу “аюулгүй” ангилалд 2017 оны 1811 тоот бүртгэлийн дугаартай оруулсан байдаг бол Япон улсын Нийгмийн хамгааллын яамнаас хүнсний нэмэлт бүтээгдэхүүний ангилалд оруулан эмнэлэг, цэцэрлэг, сургууль, ресторон, сургалтын төвүүд, фитнесс төв, банк зэрэг олон хүн цугладаг газарт орчны агаар халдваргүйжүүлэх зорилгоор, гэр ахуйн цэвэрлэгээ, элдэв үнэр дарах, эмнэлгийн бүх төрлийн халдваргүйжүүлэхэд /шүд, мэс засал, дуран г.м/, арьс цэвэрлэх, гоо сайхан, бүх төрлийн нянгийн бохирдолтой гадаргуу халдваргүйжүүлэх (махны мод, хутга г.м), арьсны зарим төрлийн хүнд гэмтэл, өвчин, түлэгдэлт, шархлаа, нүдний зарим төрлийн халдвар, өвчний эмчилгээнд, зоонозын өвчний халдваргүйжүүлэлт, хүнсний зах, мал, амьтны ферм, бой, хүнсний ногоо, махан бүтээгдэхүүн халдваргүйжүүлэхэд, зарим төрлийн хортой бодис, хлорорганик пестицид, дэгдэмхий органик бохирдуулагчдыг саармагжуулах зэрэг маш өргөн хүрээнд ашиглах боломжтой.
Уг бодисыг 2002-2003 онд БНХАУ-д гарч байсан SARS (SARS-CoV) өвчний дэгдэлтийн үед ариутгал, халдваргүйтгэлын зорилгоор ашиглаж байсан. 2019 оноос хойш дэгдээд буй COVID-2019-ийн вирусын тархалтын эсрэг БНХАУ, Япон, БНСУ зэрэг улсууд өргөн хүрээнд ашиглаж байна. Иймээс манай улсад энэ бүтээгдэхүүнийг ашиглаж одоо дэгдээд буй амьсгалын замын цочмог халдварын тархалтын эсрэг арьс, гадаргуу, орчны агаарыг ариутгах зориулалтаар ашиглахад тохиромжтой гэж үзэж байна.
Уг бүтээгдэхүүнийг халдваргүйжүүлэх зориулалтаар ашиглах судалгааг “Ногоон Титэм” ХХК нь Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг газруудад туршилт, судалгаанд хамруулж халдваргүйжүүлэхэд ашиглаж болох дүгнэлт зөвлөмж гаргуулаад байна. Мөн уг бодис нь МУ-д ашиглаж болох ариутгал, халдваргүйтгэлийн жагсаалтанд бүртгүүлсэн. Гипоны талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. Ногоон Титэм ХХК-ны вэбхуудас