card

ХОАА-ны зааварт санал авч байна

Манай холбооноос санаачлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Хязгаарлагдмал орчны аюулгүй ажиллагааны заавар(ХОАА)-ыг боловсруулах ажлыг хэрэгжүүлж байна. ХОАА-ны зааврын эхний хувилбарыг 2020 оны 11 сард боловсруулж,  2021 оны 2 сарыг хүртэл олон нийт, ХАБЭА-н мэргэжилтнүүдэд танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулах, мэргэжилтнүүдийн саналыг тусган сайжруулах ажлуудыг хийсэн. Мэргэжилтнүүдийн саналын дагуу засаж сайжруулсан ХОАА-ны зааврын төсөлд дахин санал авах ажлыг цахимаар зохион байгуулж байна. Холбооны нийт гишүүд, ХАБЭА-н мэргэжилтнүүд энэхүү зааварт саналаа доорх загварын дагуу бидэнд ирүүлнэ үү.

Аюулгүй ажиллагааны зааврыг энд дарж татаж авна уу. 

Саналаа ирүүлэх загварыг эндээс авна уу.

Саналыг 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл авах ба та саналаа санал ирүүлэх загварын дагуу бөглөн [email protected] хаягаар ирүүлнэ үү.

ХОАА-ны зааварт санал авч байна