Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо Хөдөлмөр, Нийгэм хамгааллын яам болон Германы ОУХАН-ийн ЭТИС төсөлтэй хамтран Хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартын шинэчлэл төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд шуугианы зөвшөөрөгдөх дээд хэмжээ, хэмжилтэд тавигдах шаардлага MNS 5002:2000, MNS 5003:2000, гэрэлтүүлгийн нормд тавигдах шаардлага MNS 4996:2000, доргионы зөвшөөрөгдөх дээд хэмжээ, хэмжилтэд тавигдах шаардлага MNS 4994:2000, MNS 4995:2000 стандартуудыг шинжлэх ухаан, технологийн дэвшилд нийцсэн, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах үр нөлөөг олон улсын жишигтэй харьцуулан үнэлж, шинэчилсэн стандартуудын төсөл боловсруулах ажлыг хэрэгжүүллээ.
2018 оны эхний улиралд эдгээр стандартуудын төслийг мэргэжилтнүүд, ажил олгогч, ажилтнуудын төлөөлөл, бусад холбогдох талуудад танилцуулах, санал авах хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна.
Стандартын шинэчлэлийн ажлын хэсэг холбооны гишүүд болох АУ-ны доктор Д.Нарансүх, АУ-ны доктор, профессор Э.Эрдэнэчимэг, З.Мөнхтуул, Б.Нарангарав, Д.Ерөөлтбаяр, О.Болорсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.