2017 оны 11 сарын 8-ны өдөр Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны Удирдах зөвлөл хуралдав. Хуралд УЗ-ны дарга, МХЭАҮХ-ны тэргүүн Д.Нарансүх, УЗ-ын гишүүн З.Мөнхтуул, Э.Эрдэнэчимэг, Б.Нарангарав, А.Цэнгэлмаа, Д.Болдмаа, Ж.Нямсүрэн. Л.Бүжинлхам, Д.Ерөөлтбаяр , О.Алтансүх нар оролцож, 91%-ийн ирцтэйгээр хуралдав. Хурлаар холбооны ажиллах зарчим, зохион байгуулалт, гишүүдэд үзүүлэх дэмжлэг, 2018 оны ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцэв.