Холбооны 2018 оны ажлын төлөвлөгөө батлагдлаа

Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны 2018 оны ажлын төлөвлөгөөг 1 сарын 12-ны өдөр Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлав.  Ажлын төлөвлөгөө нь зохион байгуулалтын, гишүүдэд үзүүлэх үйлчилгээ, хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартын шинэчлэлийн, судалгааны үйл ажиллагаануудаас бүрдсэн. Холбооны гишүүд ажлын төлөвлөгөөнд дэх үйл ажиллагаанд оролцон ажиллах бүрэн боломжтой юм. 

МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ 2018 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Д/д

Үйл ажиллагаа

Хугацаа

1

Зохион байгуулалтын үйл ажиллагаа

1.1

Холбооны дүрмийг удирдах зөвлөлөөр хэлэлцэж, шинэчлэх

1-р улиралд

1.2

Хөдөлмөрийн эрүүл ахуйчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг удирдах зөвлөлөөр хэлэлцэж батлах

1-р улиралд

1.3

Холбооны цахим хуудсанд мэдээлэл оруулах, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах

2018 онд

1.4

Холбооны нийт гишүүдийн хурал, “Хөдөлмөрийн эрүүл мэнд, эрүүл ахуйн тулгамдаж буй асуудал,  шийдвэрлэх арга замууд хэлэлцүүлэг“ зохион байгуулах

2-р улиралд

1.5

Холбооны гишүүдийн уулзалтыг Орхон аймагт зохион байгуулах

2-р улиралд

1.6

Холбооны үйл ажиллагааны талаарх санал, хүсэлтийг гишүүдээс санал авах онлайн асуумжаар авах, ажлын төлөвлөгөөнд тусгах

3-р улиралд

1.7

Аж ахуйн нэгжүүдэд ажлын байран дахь эрүүл ахуйн сургалтууд зохион байгуулах

Улиралд тутамд

1.8

Мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж ажиллах

Улирал тутамд

1.9

Холбооны танилцуулга, брошурын эх ийг бэлтгэх

1-р улиралд

1.1

Аж ахуйн нэгж байгууллагуудад холбоог танилцуулах, гишүүнчлэлд элсүүлэх

2018 онд

1.11

Холбооны ажлыг дүгнэх, танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулах

4-р улиралд

1.12

Холбооны вэб сайтаар дамжуулан хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр хийгдсэн судалгааны үр дүнг нийтэд түгээх

2018 онд

2

Гишүүдэд чиглэсэн ажлууд

2.1

“Хөдөлмөрийн эрүүл ахуй сэтгүүл”-ийг улиралд тутамд эрхлэн гаргах

2018 онд

2.2

Хөдөлмөрийн эрүүл ахуйчийн мэргэжлийн ур чадамжид тавигдах шаардлага (Professional Competence) боловсруулан ХНХЯ, МХЕГ, ХАБЭМТ-д хүргүүлэх

2 улиралд

2.3

Хөдөлмөрийн эрүүл ахуйчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг боловсруулж ХНХЯ-д хүргүүлэх

2 улиралд

2.4

Зөвлөгч хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллах

2018 онд

2.5

Гишүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах

2018 онд

2.6

Гишүүдэд зориулсан зайн сургалтыг зохион байгуулах

Улирал тутамд

2.7

SKC  Inc компанитай хамтран “Ажлын байрны агаараас сорьц цуглуулах арга зүй” сургалтыг зохион байгуулах

2-р улиралд

2.8

Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад мөрдөж буй зохицуулалт, түүний хэрэгжилтийг судлах

3-р улиралд

2.9

Гишүүдэд чиглэсэн заавар, зөвлөмж өгөх мэдээллийг түгээх онлайн хэлэлцүүлгийг (Facebook Live) хийх

Улирал тутамд

2.1

Ажлын байранд асбесттай ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгааны зөвлөмжийг боловсруулан асбест хэрэглэдэг аж ахуйн нэгж, МХЕГ, ХАБЭМТ-д хүргэх

1-р улиралд

3

Хөдөлмөрийн эрүүл ахуйн эрх зүйн зохицуулалт, стандартын шинэчлэлийн чиглэлээр

3.1

Шинээр боловсруулсан шуугиан, доргион, гэрэлтүүлгийн стандартын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулах

1-р улиралд

3.2

Ажлын байран дахь шуугианы зөвшөөрөгдөх дээд хэмжээ, хэмжилтэд тавигдах шаардлага стандартыг батлуулах

2-р улиралд

3.3

Ажлын байран дахь гар шууны доргионы зөвшөөрөгдөх дээд хэмжээ, хэмжилтэд тавигдах шаардлага стандартыг батлуулах

2-р улиралд

3.4

Ажлын байран дахь бүх биеийн доргионы зөвшөөрөгдөх дээд хэмжээ, хэмжилтэд аргад тавигдах шаардлага стандартыг батлуулах

2-р улиралд

3.5

Ажлын байран дахь гэрэлтүүлгийн норм, хэмжилтийн аргад тавигдах шаардлага стандартыг батлуулах

2-р улиралд

3.6

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд тавигдах шаардлага стандартын төслийг боловсруулах

2-р улиралд

3.7

НХХС-ын 77-р тогтоолоор батлагдсан “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд, нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг шинэчлэлд санал өгч, оролцох

2018 онд

3.8

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд мөрдөж буй өнөөгийн дүрэм журамд судалгаа хийж, сайжруулахтай холбоотой саналыг ХНХЯ-д хүргэх

2018 онд

4

Судалгаа хийх, үр дүнг нь түгээх чиглэлээр хийх ажлууд

4.1

Хүүхдүүд агаар бохирдолд өртөх байдлыг тодорхойлох судалгаа хэрэгжүүлж, үр дүнг нь түгээх

1 улиралд

4.2

Сүүлийн 10 жилд хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр хийгдсэн судалгаануудын үр дүнг олон нийт, мэргэжилтнүүд,  шийдвэр гаргагчид хүргэх ажлыг зохион байгуулах

2018 онд

4.3

Хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр тулгамдсан асуудлыг судлах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох судалгааны ажлыг хэрэгжүүлэх

2018 онд

4.4

Хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр судалгаа хийж буй холбооны гишүүд, бакалавр, магистрант, докторант оюутнуудад дэмжлэг үзүүлэн ажиллах

2018 онд