ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭС СУРГАЛТ
Сүүлийн жилүүдэд Монгол улсад үйлдвэржилт эрчимтэй өсөж, үйлдвэрийн салбарууд дахь ажиллагсдын тоо эрс нэмэгдэж байна. Улмаар ажлын байран дахь тоос, хорт бодис, шуугиан, доргион зэрэг аюултай хүчин зүйлсээс ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна. Гэвч манай улсын хэмжээнд хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх мэргэжилтнүүд дутагдалтай байгаа учир ажилчдын эрүүл мэндийг хамгаалах ажил хангалттай хэрэгжиж чадахгүй байна.
Тиймээс үйлдвэрүүдэд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал хариуцан ажиллаж буй мэргэжлийн бус албан тушаалтнуудад хөдөлмөрийн эрүүл ахуйн суурь мэдлэг олгох, чадвар эзэмшүүлэхэд зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг амжилттай дүүргэсэн суралцагч нарт гэрчилгээ олгоно.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхим хамтран зохион байгуулна.
СУРГАЛТЫН АГУУЛГА
- Хөдөлмөрийн эрүүл ахуйн суурь ойлголтууд: Хөдөлмөрийн эрүүл ахуйн өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад зайлшгүй мэдэх шаардлагатай дараах мэдлэгүүдийг олгоно.
- Хөдөлмөрийн эрүүл ахуйн шинжлэх ухааны ерөнхий ойлголт, судалгааны аргууд
- Зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандарт эрүүл ахуйн стандарт
- Ажлын байран дахь аюултай хүчин зүйлсийн өртөлт, өртөлтийн үнэлгээ
- Цагт жинлэсэн дундаж өртөлт
- Ажлын байранд дахь аюултай хүчин зүйлсийн шинж чанарын талаар мэдлэг олгож, тэдгээрийг хэмжиж үнэлэх арга зүйн талаар мэдлэг олгох
- Химийн аюултай хүчин зүйлс (тоос, хүнд металл, хорт хийнүүд г.м)
- Ажлын байран дахь шуугианыг хэмжиж үнэлэх
- Эргономикийн эрсдэлт хүчин зүйлс (гараар гүйцэтгэх ажлын эргономик)
- Биологийн аюултай хүчин зүйлс (ажлын байран дахь халдвар)
- Мэргэжлээс шалтгаалах өвчнүүд, ажилчдын эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах
- Түгээмэл тохиолддог мэргэжлээс шалтгаалах өвчнүүд
- Ажилчдын эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах
- Ажилчдын өвчлөлийг судлах
- Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт хийх арга зүй
- Үйлдвэрийн байрны бичил цаг уурын хэмжилт, үнэлгээ
- Ажлын байран дахь шуугианы хэмжилт, үнэлгээ
- Ажлын байрны агаараас сорьц цуглуулах арга зүй
- Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн стандарт аргачлалууд
СУРГАЛТЫН ОРЧИН
Лекцийн хичээлийг АШУҮИС-ийн НЭМС-ийн сургалтын танхимд зохион байгуулж, дадлага хичээлийг тус сургуулийн Орчин ба Хөдөлмөрийн эрүүл ахуйн лабораторид явуулна.
ХУГАЦАА
2018 оны 02-р сарын 21-22 (2 өдөр)
СУРГАЛТЫН ТӨЛБӨР
120.000 төгрөг. Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны гишүүдэд 30%-ийн хөнгөлөлттэй
Төлбөр хүлээн авах данс: Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны ХААН банкан дахь 5111192587 тоот данс
БҮРТГЭЛИЙГ 2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН 20-ООС ӨМНӨ ДООРХ ХАЯГААР ХИЙНЭ.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSec-vK8z_e0WIMKjfbEIKXid7fSI4xoTle_2g5naHHZfICIcQ/viewform
ЛАВЛАХ ХАЯГ:
Улаанбаатар хот, С.Зоригийн гудамж, Анагаахын шинжлэх
ухааны үндэсний их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн
сургууль, Орчны эрүүл мэндийн тэнхим, 338 тоот
Утас: 99642164, 95003929
Эмэйл: [email protected]
СУРГАЛТ УДИРДАХ БАГШ НАР
Д.НАРАНСҮХ, АУ-ны доктор, НЭМШУ-ны магистр
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхмийн Эрхлэгч
ЭМШУИС-ийг Эрүүл ахуйч, тархвар судлаач мэргэжлээр баклавр төгсөж, АНУ-ын Жонс Хопкинсын их сургуульд Шинжлэх ухааны магистр, АШУҮИС-д АУ-докторын зэрэг Хөдөлмөр ба Орчны эрүүл ахуйн чиглэлээр хамгаалсан.
З.МӨНХТУУЛ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч
ОХУ-ын Эрхүүгийн анагаах ухааны улсын их сургуулийг Эрүүл ахуйч, халдвар судлаач мэргэжлээр баклавр төгсөж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байна.
Ц.ОЮУ, НЭМШУ-ийн магистр
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхмийн багш
ОХУ-ын Москвагийн Биотехнологийн Их Сургуулийг Биотехнологич мэргэжлээр төгссөн. Тайландын Вант Улсын Чулабхорны Их Сургуульд Орчны хор судлалын шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан
Г.ЦАЦРАЛ, НЭМУ-ны магистр
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхмийн багш
ЭМШУИС-ийг Эрүүл ахуйч мэргэжлээр төгсөж, тус сургуульд Нийгмийн эрүүл мэндийн магистрын зэрэг Хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр хамгаалсан.
Г.БУРМАА, АУ-ны магистр, клиникийн профессор
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хордлогын эмч
ЭМШУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр баклавар төгсөж, тус сургуульд Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан.
Х.ЦЭРЭНПАГМА, АУ-ны магистр
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Чих хамар хоолойн сонсгол судлаач эмч
ЭМШУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр баклавр төгсөж, тус сургуульд Анагаах ухааны магистрын зэрэг чих хамар хоолой сонсгол судлал чиглэлээр хамгаалсан.
ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭС СУРГАЛТЫН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
Цаг |
Сэдэв |
Сургалтын хэлбэр |
Багш |
||
2 дугаар сарын 21 |
|||||
09:00-09:10 |
Бүртгэл |
||||
09:10-9:55 |
Хөдөлмөрийн эрүүл ахуйн ерөнхий ойлголтууд хэмжилтийн аргууд |
Лекц |
Д.Нарансүх, НЭМС-ийн багш |
||
09:55-10:10 |
Завсарлага |
||||
10:10-11:40 |
Ажлын байран дахь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн тухай ойлголт |
Лекц |
Г.Цацрал, НЭМС-ийн багш |
||
11:40-13:10 |
Хор судлалын ерөнхий ойлголт |
Лекц |
Ц.Оюу, НЭМС-ийн багш |
||
13:10-13:40 |
Үдийн завсарлага |
||||
13:40-15:10 |
Тоосны шалтгаант өвчлөл, түүний шалтгаан, урьдчилан сэргийлэлт |
Лекц |
Г.Бурмаа |
||
2 дугаар сарын 22 |
|||||
09:00-09:10 |
Бүртгэл |
||||
09:10-09:55 |
Ажлын байран дахь тоосны өртөлтийг хэмжих арга зүй |
Лекц |
Г.Цацрал, НЭМС-ийн багш |
||
09:55-10:10 |
Завсарлага |
||||
10:10-10:55 |
Хөдөлмөрийн эрүүл ахуйн эрх зүйн зохицуулалтууд |
Лекц |
З.Мөнхтуул, МХЕГ |
||
10:55-11:40 |
Тоосны өртөлтийг зохицуулах стандартууд |
Лекц |
Д.Нарансүх, НЭМС-ийн багш |
||
11:40-13:10 |
Мэргэжлээс шалтгаалсан шуугианы гаралтай сонсгол алдагдах эмгэг, түүний урьдчилан сэргийлэлт |
Лекц |
Х.Цэрэнпагма |
||
13:10-13:20 |
Үдийн завсарлага |
||||
13:20-14:05 |
Ажлын байран дахь шуугианы өртөлтийг хэмжиж үнэлэх арга |
Лекц |
Г.Цацрал, НЭМС-ийн багш |
||
14:05-14:30 |
Үйлдвэрийн байрны бичил цаг уурын эрүүл ахуйн ач холбогдол |
Лекц |
Г.Цацрал, НЭМС-ийн багш |
||
14:30-15:00 |
Эргономикийн талаарх ерөнхий ойлголт |
Лекц |
Г.Цацрал, НЭМС-ийн багш |
||
15:00-15:30 |
Хаалт: Гэрчилгээ гардуулах |
||||