Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооноос гишүүд болон хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтнүүдэд зориулан "Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийн арга зүй" сургалтыг 2018 оны 4 сарын 26-27-ны өдөр зохион байгуулна. Сургалтыг хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг ур чадварыг нь хөгжүүлэх зорилготой юм. Сургалтад хамрагдсанаар ажлын байранд түгээмэл хийгддэг эрүүл ахуйн хэмжилтийг хийх арга зүйг эзэмшнэ.
Сүүлийн жилүүдэд Монгол улсад үйлдвэржилт эрчимтэй өсөж, үйлдвэрийн салбарууд дахь ажиллагсдын тоо эрс нэмэгдэж байна. Улмаар ажлын байран дахь тоос, хорт бодис зэргийн аюултай хүчин зүйлсээс ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна. Мөн хотжилт, үйлдвэржилттэй холбоотойгоор агаарын бохирдлын асуудал тулгамдаж байна.
СУРГАЛТЫН АГУУЛГА
Нэг. Шуугианы талаарх ерөнхий ойлголт, хэмжиж үнэлэх арга зүй
- Шуугианы шинж чанар
- Ажлын байр, орчин дахь шуугианы эх үүсвэр
- Шуугианы хэмжигдэхүүнүүд түүнийг хэмжих нэгжүүд
- Шуугианы даралт ба даралтын түвшин
- Шуугианы даралтын түвшинг олох, дБ утгуудыг нэмэх тооцоолол
- Дууны октавын бүс, түүний тооцоолол
- Шуугианыг хэмжиж үнэлэх
Хоёр: Бичил цаг уурыг хэмжиж үнэлэх арга зүй
- Үйлдвэрийн байрны бичил цаг уурын хэмжилт, үнэлгээ стандарт арга
Гурав. Агаар бохирдуулагчдын шинж чанар, сорьц цуглуулахад тавигдах ерөнхий шаардлага
- Агаар бохирдуулагчдын шинж чанар
- Тоосны аэродинамик диаметр, тоосны ангилал
- Амьсгалын эрхтэнд тоос тунах механизм
- Агаараас сорьц цуглуулах багаж, хэрэгслийн төрөл,
- Сорьц цуглуулах багаж хэрэгслийн баталгаажилт, тохиргоо
- Хувь хүний сорьц цуглуулахын ач холбогдол
- Агаараас сорьц цуглуулах стандарт аргачлалууд
Дөрөв. Шууд хэмжилтийн багажаар агаарын чанарт үнэлгээ өгөх арга
- Шууд хэмжилтийн аргын давуу ба сул талууд
- Үйлдвэрийн бичил цаг уурыг хэмжих багаж
- Хортой хий, уурыг хэмжих багаж
- Агаарт тоос хэмжих багаж хэрэглүүд
БАГШ НАР
Д.Нарансүх, АУ-ны доктор, МХЭАҮХ-ны тэргүүн
Г.Цацрал, НЭМ-ийн магистр, АШУҮИС-ийн НЭМС-ийн хөдөлмөрийн эрүүл ахуйн багш
О.Болорсүх, НЭМ-ийн магистр, Оюу Толгой ХХК-ийн хөдөлмөрийн эрүүл ахуйч
Б.Уртнасан, НЭМ-ийн магистрант, Хэлт энд Сэфти Солушинс ХХК-ийн хөдөлмөрийн эрүүл ахуйч
СУРГАЛТЫН ТӨЛБӨР
120.000 төгрөг. МХЭАҮХ-ны гишүүдэд 30%-ийн хөнгөлөлттэй.
Төлбөр хүлээн авах данс: Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйн үндэсний холбоо ХААН банкан дахь 5111192587 тоот данс
БҮРТГЭЛИЙГ 2018 ОНЫ 04 ДУГААР САРЫН 26-ААС ӨМНӨ ДООРХ ХАЯГААР ХИЙНЭ.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSec-vK8z_e0WIMKjfbEIKXid7fSI4xoTle_2g5naHHZfICIcQ/viewform
Лавлах утас: 99642164
Имэйл: [email protected]
ХОЛБООНД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ